Wednesday, February 16, 2011

Ай даа нутаг нуга минь

Төрсөн нутаг Дарьгангын бор тал, түүнийг минь сэтгэлд хоногшин омогшихоор гайхалтай сайхан дүрслэн бичсэн нэгэн нийтлэл унштал Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайд Т.Ганди гуай бичсэн байх юм.
Уншигч авхай танд тэрхүү нийтлэлийг нь дамжуулан хүргэе.

Т.Ганди
Ай даа Дарьганга нутаг минь

Ер нь Дарьганга хошууны хүүхнүүд эр нөхрөө, хүү, хүргэнээ хүндлэн дээдэлдэг ёс журамтайгаараа алдартай юм билээ. Холын зочид бид хөдөөгийн хүүхнүүдэд сонин содон харагдаа биз дээ. Хаашаа л хөдөлнө, алдахгүй ажих тэдний адтай харцнаас бултаж чадахгүй, хэрэндээ би тэвдэж л суув.

Шилийн Богдын орой дээр гарахад хүйтэн, хүчтэй салхитай байв. Дөрвөлжин дэвсэг бүхий орой дээр нь хадаг яндар болсон овоо байна. Идээ ундаа засаж, энд тэндээс түмний хүслийг шингээн өлгөсөн туг хиур салхинд дарцаглаад, овоо тахилга амь сүлдтэй нэгэн төдийгүй, хэзээ хэзээгүй нисэх гэж өндөлзөн буй мэт сүртэй.
Богдын орой дээрээс чанх урагш харлаа. Торгон элсэн дээгүүр шигүү шүдтэй самаар жигд татсан юм шиг зурвас харагдана.
Энэ бол миний эх орны хилийн дээс. Үүнээс цааш хүний нутаг бий. Хоёр нүдний дурангийн тусламжтай ийш тийш нэлээн хараачлав. Уул нь маниас өөр олигтой нүдтэй хүнд бол дурансаад байх юмгүй. Эгээ урьд өлмий дор минь л хүний нутаг байгаа юмсанж. Уламжлалт ахуй амьдралынх нь хэв шинж болсон газар тариалангийн аж ахуй эрхэлж, шоо дөрвөлж татсан газарт хүмүүс өөвийн бөөвийн харагдана. Хаа газрын амьтас даа, амьдрахын төлөө амсхийх завгүй л тонголзож буй нь тэр биз ээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу?


Эхийг Монгол ньюс сайтаас авав.

1 comments:

Anonymous said...

saikhan bichsen baina.T.Gandi sain mundag yumaa