Tuesday, January 4, 2011

Ишлэл.........санамж, сонордуулга

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С. Зориг
"Улс үндэстнийхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой"

Их найрагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн агсан О. Дашбалбар
...
Гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай
Эх орондоо чамаасаа илүү хайртай
Чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй
Эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй ...

"Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг"
"Эх орон минь харийнхнаар дүүрч, уул толгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв. Эх орон минь шархадлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна?...”

Галдан Бошигт хаан
“Миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг”

Хүннүгийн их хаан Модун Шаньюй
"Газар бол улс орны үндэс мөн"
“Газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ”

Их найрагч Д. Нацагдорж

"Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон"

Төрийн соёрхолт зохиолч Зундуйн Дорж
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй”

Монгол Улсын Ерөнхий сайд агсан, түүхч А.Амар
"Бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд нь харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ…"
"…Гадаадын хүчирхэг түрэмгий улс бидний өргөн уудам нутаг газар ба бидний баялаг мал аж ахуйд шунаж өнгөлзөх болсон амуй…"

Монгол Улсын Үндсэн хууль
“Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй”

Нэгэн яруу найрагч
"Алтан дэлхийн хагасыг
Өмчилж бидэнд үлдээхэд
Алгын чинээ болтол нь
Буцааж бид алдсан
Цаг цагийн чуулган дээр
Нүүдэл нүүдлээр нь бид алдсан
Цагаан хэрэснээс хойшхийг нь
Түрээс төлбөрт алдсан
Хаад хаадын чуулган дээр
Уул уулаар нь алдсан
Уул уулаар нь алдахын өмнө
Ухаант мэргэдээ алдсан"

0 comments: