Жижигхээн довцог дээ
р гараад орчныг дурандах нутгийн өвгөнд эргэн тойрон хөлхөлдөх жуулчдын олон машины өлөн тоос, хүч мэдэн давхих уул уурхайн хүнд даацын тэрэгнүүдийн газар доргиох мэт дуу чимээ, тоос, тэднийг давхин өнгөрөх тоолонд дардайн хоцрох зам, үхжин сааралтах өвс ногоо аниргүй их талын дунд буцлах нэгэн өдөр болсоор удсан гэлтэй.
Гэвч өдгөө тэр машины гаргаж байгаа утаа тоос, түүний үр дүнд талаар нэг зам гарч, тэр болгонд нь хээрийн өвс ургамал багассаар, зэрлэг амьтад ч дуу чимээнээс дайжин холдож буй байхдаа. Ядаж байхад хур бор
оогүй саатах зун олон болсныг хэлэх үү. Дайн дээр дажин л гэсэн үг. Нутгийн өвгөн энэхэн зуур санаа алдан, малаа хаагуур оторловол тарга тэвээрэг гайгүй авч болохыг ч мэдэхээ байсан гуниг хуралдсан саарал нүдээр тэртээх зүг хараа бэлчээн, тамхиа нэрж суугаа байх.
За тэгээд дээр нь энд тэндэхийн даншиг наадам, ийм ч хайрхан, тийм ч уулын тахилга, төрийн тахилга энэ тэр гээд зуны турш наадам тасрахгүй. Тэр бүрт нь машин хүн амьтан нэгэн хөндийд шавааралдан бууна.
Наадам дууснаа дуусна. Хоёр өдөр болдогсон уу, гурван ч өдөр болдог
сон уу нэг юм дуусна. Хүмүүс буцдагаараа
буцаж, зарим нэг нь үргэлжлүүлэн аялна. Булт бужигнаж, түм түжигнэсэн их наадмын хөлд чирэгдсэн тэр хөндий, тэр тал тэнгэрт хадсан их тоос, газраар хөглөрсөн их хогтой хоцорно. Энд тэндгүй ундааны сав, лааз, цэвэрлэлгүй явсан хөглөрсөн буурь. Эндэж ядарсан ногоон тал өлийх өвсгүй өлч цагаан тоос бургилуулж, салхины аясаар тэнгэрт хөөрөн буй нь тэр. Цаашилбал аялж яваа хүмүүс нь уул ус, мод, хүн чулуу, хөшөө дурсгал, хөрөг дурталгал, гол горхины эх, рашаан булаг бүрт хадаг өргөж ёсолж, идээ будааныхаа дээжээр урьд хойтохоо даатгана.
Төрийн тахилгатай түмний шүтээн уулан дээр ч гарсан, төлөгч, удгануудын онгон шүтээн модыг харсан ч, түүх дурсгалын цогцолбор, хөшөө дурсгал дээр ч, түмэн олны залбирдаг бурхан шүтээн суварганд ч тэр, хаа сайгүй хадаг яндар гэх навсайсан юм өлгөөстэй. Харваас сүрийг нь гутааж, зүсийг нь гундуухан харагдуулах. Харин уясан, өлгөсөн, зүүсэн бид хамаг юмаа даатгаад сэтгэлийн сэвээ арилгаад, итгэлээ зузаалаад, ирээдүйгээ даатгаад явж байна гэж бодох. Хатан дэлхий минь энэ зуур онгон төрх, омог бардам өнгө зүсээ гундааж өөрийг нь шүтэн ирж дээж юугаа өргөсөн ард түмнийхээ өгсөн идээ будаа, сүү, шар тосны дээжээр биеэ мялаана. Эргэх цаг, салхины аясаар хайлан урссан тос юун дээр нь хог новш, шороо тоос наалдан тэр гэхийн тэмдэггүй хачин өнгөтэй, үнсэн саарал юм болох.
Айдаа тэд хүнсэн бол:
Хүүе Доржоо, Дулмаа найзруугаа сүү, цай, шар тос битгий цацаач, өнгө зүс минь гундана, хиртэж, сэмэрч тоос шороонд дарагдан орчныг бохирдуулагч хадаг гэх тэр эдийг битгий надаас уяж, өлгөөч, эргэн тойронд минь хаяж, орхин явах гэж байгаа хог, ундааны сав энэ тэрээ машиндаа хийчээч, эргээд ирэхэд чинь би өнгө зүстэй, омог бардам онгон төрхөөрөө та нарыгаа угтаж авъя гээд гуйх байсан байх.
Нээрээ л Монголд хаа очно, навсайсан хадаг өлгөсөн байх. Тэр нь уулын орой, рашаан булгийн эх, хөшөө дурсгал, суварга энэ тэр гээд бүхий л зүйл дээр өлгөөстэй байх. Хүн болгон нэгнийгээ дууриаж өлгөсөөр байгаад нөгөөдөх нь навсайж хөглөрнө.
Уг нь би "ХАДАГ" гэгчийг эрдмийн багш, эрхэм хүн, эмч домч, элбэрэлт эцэг эхдээ
барьдаг ариун нандин зүйл гэж өвгөдөөс сонсож өссөн. Хаа хамаагүй газар өлгөж, навсайлгадаг эд биш гэж.
Хүн хадаг өлгөлөө гээд амьдрал сайжирч, аз жаргал ундрах юм гэж би лав боддоггүй. Өлгөхгүй байлаа гээд гутарч гуниж, гундуухан явах юм гэж санадаггүй. Харин уул ус минь, ургаа мод минь, рашаан булгийн эх, хөшөө дурсгал минь тэр зүйлийг өлгүүлснээр навсайсан, нурж байгаа юм шиг, зүс юу нь гундсан харагдах. Ямар олиг байхав.
Уулын хормойноос нэг чулуу авч гараад овоонд нь нэмэрлэхийн оронд хадаг өлгөх , усны эхийг нь хамгаалахын оронд хадаг уяж нэрмээс болох хүмүүс олон. Цаашилбал он цагийн элэгдэлд эмтэрч, эвдэрч тахир дутуу юм шиг харагдах хөшөө дурсгалыг засаад авахын оронд дээр нь хадаг яндар өлгөж, даажигнаж байгаа юм шиг хүмүүс ч олон. Нэг талаар сүслэн биширч байгаа юм шиг ч, нөгөө талаар тухайн гар хөл нь хугарч, толгой нь алга болсон хөшөө дурсгал дээр хадаг өлгөж байгаа нь "Чаддаг юм бол өөрөө аваарай" гэж хэлж байгаатай адил. Голын эх, рашаан булагнаас ус уучаад хээвчгүй хажууд нь нус, шүлсээ хаях нэгэн ч бий. За тэгээд бүх л хүмүүс бараг овоон дээр архины дээжээ өргөөд, шилийг нь хоослоод хаяад явдаг. Арзайж хоцорсон, хагарч хугарсан шил нь овооны чулуунаас олон болж байгаа биз.
Бид чинь худаг, усандаа сүүгээ ч дусаадаггүй, уул овоогоо дээдэлж бүсгүйчүүд нь гардаггүй, ухаа ягаан цэцгийг ул үндсээр нь тасалдаггүй, бууриа сэлгэж нүүхдээ бууцаа цэвэрлэж явдаг, рашаан усаа духандаа хүргэж тэнгэрийн хишиг хэмээн сүслэн залбирч хүртдэг байгальтайгаа шүтэн барилдлагатай амьдарч ирсэн ард түмэн баймаар юм.
За тэгээд эдийн засгийн хөгжил нь нэн тэргүүнд тавигдаж, экологи нь хойш хаягдаждээ. Энд тэндгүй уурхай
ажиллаж, газрын баялгийг авах. Авсныхаа дараа "БАЯРЛАЛАА" байхгүй хаяад явах. Аав ээж нь тэдгээр хүмүүст хэлээгүй л юм байхдаа. Хэн нэгнээс бэлэг авсан бол баярлалаа гэж хэлж бай гэж.
"Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ" гэдэг юм хүнээс юм авсан бол хариуг нь хэзээ нэгэн цагт барих хэрэгтэй гэж сургасан л баймаар юм. Эх сайхан газраасаа эрдэнэс баялгийг нь авчаад, адаг сүүлд нь ухсан нүхээ булаад, мод ургамал тарьчихалгүй хаяад явчих. Нөгөө олны хэлдгээр "нинжа" гэдэг нөхдүүдтэй бол бүүр ч ярилтгүй байх. Ёстой л өөрөө болж байвал тэр гэж боддог байх. Юун тэр газар шороо манатай Тэнд бол хажуу нүхний Дондог цул алт олж гэж сонсвол, алаад ч хамаагүй алтыг нь авах гэж оролдох ухамсрын доод түвшин нь хөгжсөн увайгүй баагийнууд олон байдаг гэсэн.
Энэ бүхнийг хэлдэг нь аялал жуулчлал, уул уурхай өөр бусад зүйлсийг буруутгах гэсэндээ биш. Гагцхүү бүхнийг тооцож, авах гээхийн ухаанаар хандан, байгальтайгаа шүтэн барилдлагатай амьдарч ирсэн өвгөдийн сургаалийг сонсож, зөв алхаж байюу гэсэн санаа. Ээж, эмээ маань
бидэнд тэр уул, тэр хөшөө, суварганд идээ будаа өргөөд ир гэхдээ биерүү нь цацаад ир гэж явуулдаггүй л байх. Холоос өргөж болно шүү дээ. Бусдыг дууриаж хадаг өргөөд, уяад ир гээгүй л байх. Хадаг өлгөөд хаяад явахад нь, хайлсан тос биеэнд наачаад буцахад, хагарсан шил дээр нь шидэхэд тэр овоо, хөшөө, уул ус, мод баярладаг гэж би лав бодохгүй байна. Энэ бидний хүндэтгэл юм уу? Энэ тэгээд өрөө нимгэлж, үр хойчоо даатгаж байгаа бидний арчаагүй арга уу? Энэ тэгээд бидний Монголын арга ядсан, мухардсан ёс уу?
(Энэ бичлэгт ашигласан зургийг интернэтээс татаад тавьчихсан болно. Зургийг нь дур мэдэн ашигласанд холбогдох хүмүүс намайг өршөөгөөрэй. Хэрэв таныг хүсвэл би зургийг тань хасах болно. )
р гараад орчныг дурандах нутгийн өвгөнд эргэн тойрон хөлхөлдөх жуулчдын олон машины өлөн тоос, хүч мэдэн давхих уул уурхайн хүнд даацын тэрэгнүүдийн газар доргиох мэт дуу чимээ, тоос, тэднийг давхин өнгөрөх тоолонд дардайн хоцрох зам, үхжин сааралтах өвс ногоо аниргүй их талын дунд буцлах нэгэн өдөр болсоор удсан гэлтэй.Гэвч өдгөө тэр машины гаргаж байгаа утаа тоос, түүний үр дүнд талаар нэг зам гарч, тэр болгонд нь хээрийн өвс ургамал багассаар, зэрлэг амьтад ч дуу чимээнээс дайжин холдож буй байхдаа. Ядаж байхад хур бор
оогүй саатах зун олон болсныг хэлэх үү. Дайн дээр дажин л гэсэн үг. Нутгийн өвгөн энэхэн зуур санаа алдан, малаа хаагуур оторловол тарга тэвээрэг гайгүй авч болохыг ч мэдэхээ байсан гуниг хуралдсан саарал нүдээр тэртээх зүг хараа бэлчээн, тамхиа нэрж суугаа байх.За тэгээд дээр нь энд тэндэхийн даншиг наадам, ийм ч хайрхан, тийм ч уулын тахилга, төрийн тахилга энэ тэр гээд зуны турш наадам тасрахгүй. Тэр бүрт нь машин хүн амьтан нэгэн хөндийд шавааралдан бууна.
Наадам дууснаа дуусна. Хоёр өдөр болдогсон уу, гурван ч өдөр болдог
сон уу нэг юм дуусна. Хүмүүс буцдагаараа
буцаж, зарим нэг нь үргэлжлүүлэн аялна. Булт бужигнаж, түм түжигнэсэн их наадмын хөлд чирэгдсэн тэр хөндий, тэр тал тэнгэрт хадсан их тоос, газраар хөглөрсөн их хогтой хоцорно. Энд тэндгүй ундааны сав, лааз, цэвэрлэлгүй явсан хөглөрсөн буурь. Эндэж ядарсан ногоон тал өлийх өвсгүй өлч цагаан тоос бургилуулж, салхины аясаар тэнгэрт хөөрөн буй нь тэр. Цаашилбал аялж яваа хүмүүс нь уул ус, мод, хүн чулуу, хөшөө дурсгал, хөрөг дурталгал, гол горхины эх, рашаан булаг бүрт хадаг өргөж ёсолж, идээ будааныхаа дээжээр урьд хойтохоо даатгана.Төрийн тахилгатай түмний шүтээн уулан дээр ч гарсан, төлөгч, удгануудын онгон шүтээн модыг харсан ч, түүх дурсгалын цогцолбор, хөшөө дурсгал дээр ч, түмэн олны залбирдаг бурхан шүтээн суварганд ч тэр, хаа сайгүй хадаг яндар гэх навсайсан юм өлгөөстэй. Харваас сүрийг нь гутааж, зүсийг нь гундуухан харагдуулах. Харин уясан, өлгөсөн, зүүсэн бид хамаг юмаа даатгаад сэтгэлийн сэвээ арилгаад, итгэлээ зузаалаад, ирээдүйгээ даатгаад явж байна гэж бодох. Хатан дэлхий минь энэ зуур онгон төрх, омог бардам өнгө зүсээ гундааж өөрийг нь шүтэн ирж дээж юугаа өргөсөн ард түмнийхээ өгсөн идээ будаа, сүү, шар тосны дээжээр биеэ мялаана. Эргэх цаг, салхины аясаар хайлан урссан тос юун дээр нь хог новш, шороо тоос наалдан тэр гэхийн тэмдэггүй хачин өнгөтэй, үнсэн саарал юм болох.
Айдаа тэд хүнсэн бол:

Хүүе Доржоо, Дулмаа найзруугаа сүү, цай, шар тос битгий цацаач, өнгө зүс минь гундана, хиртэж, сэмэрч тоос шороонд дарагдан орчныг бохирдуулагч хадаг гэх тэр эдийг битгий надаас уяж, өлгөөч, эргэн тойронд минь хаяж, орхин явах гэж байгаа хог, ундааны сав энэ тэрээ машиндаа хийчээч, эргээд ирэхэд чинь би өнгө зүстэй, омог бардам онгон төрхөөрөө та нарыгаа угтаж авъя гээд гуйх байсан байх.
Нээрээ л Монголд хаа очно, навсайсан хадаг өлгөсөн байх. Тэр нь уулын орой, рашаан булгийн эх, хөшөө дурсгал, суварга энэ тэр гээд бүхий л зүйл дээр өлгөөстэй байх. Хүн болгон нэгнийгээ дууриаж өлгөсөөр байгаад нөгөөдөх нь навсайж хөглөрнө.
Уг нь би "ХАДАГ" гэгчийг эрдмийн багш, эрхэм хүн, эмч домч, элбэрэлт эцэг эхдээ
барьдаг ариун нандин зүйл гэж өвгөдөөс сонсож өссөн. Хаа хамаагүй газар өлгөж, навсайлгадаг эд биш гэж.Хүн хадаг өлгөлөө гээд амьдрал сайжирч, аз жаргал ундрах юм гэж би лав боддоггүй. Өлгөхгүй байлаа гээд гутарч гуниж, гундуухан явах юм гэж санадаггүй. Харин уул ус минь, ургаа мод минь, рашаан булгийн эх, хөшөө дурсгал минь тэр зүйлийг өлгүүлснээр навсайсан, нурж байгаа юм шиг, зүс юу нь гундсан харагдах. Ямар олиг байхав.
Уулын хормойноос нэг чулуу авч гараад овоонд нь нэмэрлэхийн оронд хадаг өлгөх , усны эхийг нь хамгаалахын оронд хадаг уяж нэрмээс болох хүмүүс олон. Цаашилбал он цагийн элэгдэлд эмтэрч, эвдэрч тахир дутуу юм шиг харагдах хөшөө дурсгалыг засаад авахын оронд дээр нь хадаг яндар өлгөж, даажигнаж байгаа юм шиг хүмүүс ч олон. Нэг талаар сүслэн биширч байгаа юм шиг ч, нөгөө талаар тухайн гар хөл нь хугарч, толгой нь алга болсон хөшөө дурсгал дээр хадаг өлгөж байгаа нь "Чаддаг юм бол өөрөө аваарай" гэж хэлж байгаатай адил. Голын эх, рашаан булагнаас ус уучаад хээвчгүй хажууд нь нус, шүлсээ хаях нэгэн ч бий. За тэгээд бүх л хүмүүс бараг овоон дээр архины дээжээ өргөөд, шилийг нь хоослоод хаяад явдаг. Арзайж хоцорсон, хагарч хугарсан шил нь овооны чулуунаас олон болж байгаа биз.
Бид чинь худаг, усандаа сүүгээ ч дусаадаггүй, уул овоогоо дээдэлж бүсгүйчүүд нь гардаггүй, ухаа ягаан цэцгийг ул үндсээр нь тасалдаггүй, бууриа сэлгэж нүүхдээ бууцаа цэвэрлэж явдаг, рашаан усаа духандаа хүргэж тэнгэрийн хишиг хэмээн сүслэн залбирч хүртдэг байгальтайгаа шүтэн барилдлагатай амьдарч ирсэн ард түмэн баймаар юм.
За тэгээд эдийн засгийн хөгжил нь нэн тэргүүнд тавигдаж, экологи нь хойш хаягдаждээ. Энд тэндгүй уурхай
ажиллаж, газрын баялгийг авах. Авсныхаа дараа "БАЯРЛАЛАА" байхгүй хаяад явах. Аав ээж нь тэдгээр хүмүүст хэлээгүй л юм байхдаа. Хэн нэгнээс бэлэг авсан бол баярлалаа гэж хэлж бай гэж."Аяганы хариу өдөртөө
Агтны хариу жилдээ" гэдэг юм хүнээс юм авсан бол хариуг нь хэзээ нэгэн цагт барих хэрэгтэй гэж сургасан л баймаар юм. Эх сайхан газраасаа эрдэнэс баялгийг нь авчаад, адаг сүүлд нь ухсан нүхээ булаад, мод ургамал тарьчихалгүй хаяад явчих. Нөгөө олны хэлдгээр "нинжа" гэдэг нөхдүүдтэй бол бүүр ч ярилтгүй байх. Ёстой л өөрөө болж байвал тэр гэж боддог байх. Юун тэр газар шороо манатай Тэнд бол хажуу нүхний Дондог цул алт олж гэж сонсвол, алаад ч хамаагүй алтыг нь авах гэж оролдох ухамсрын доод түвшин нь хөгжсөн увайгүй баагийнууд олон байдаг гэсэн.
Энэ бүхнийг хэлдэг нь аялал жуулчлал, уул уурхай өөр бусад зүйлсийг буруутгах гэсэндээ биш. Гагцхүү бүхнийг тооцож, авах гээхийн ухаанаар хандан, байгальтайгаа шүтэн барилдлагатай амьдарч ирсэн өвгөдийн сургаалийг сонсож, зөв алхаж байюу гэсэн санаа. Ээж, эмээ маань
бидэнд тэр уул, тэр хөшөө, суварганд идээ будаа өргөөд ир гэхдээ биерүү нь цацаад ир гэж явуулдаггүй л байх. Холоос өргөж болно шүү дээ. Бусдыг дууриаж хадаг өргөөд, уяад ир гээгүй л байх. Хадаг өлгөөд хаяад явахад нь, хайлсан тос биеэнд наачаад буцахад, хагарсан шил дээр нь шидэхэд тэр овоо, хөшөө, уул ус, мод баярладаг гэж би лав бодохгүй байна. Энэ бидний хүндэтгэл юм уу? Энэ тэгээд өрөө нимгэлж, үр хойчоо даатгаж байгаа бидний арчаагүй арга уу? Энэ тэгээд бидний Монголын арга ядсан, мухардсан ёс уу?(Энэ бичлэгт ашигласан зургийг интернэтээс татаад тавьчихсан болно. Зургийг нь дур мэдэн ашигласанд холбогдох хүмүүс намайг өршөөгөөрэй. Хэрэв таныг хүсвэл би зургийг тань хасах болно. )
8 comments:
negiig bodgduulmaar sain bichjee..
Как говорилось на Seexi.net Добрый день.Хотелось бы поделиться собственной задачей и попросить о помощи.Девочки,у меня уже депрессия длится буквально 7 лет.И я не знаю,что мне делать.Многие имеют все шансы подумать,что это блажь,а мне все хуже и хуже и хуже.Началось все с тех пор как родился мой сын.постоянные переживания,он буквально не спал ночами,кричал все время.Потом хуже.Он подрос,но он абсолютно неуправляем.С мужем начались трудности.Секс по великим весельям(впрочем,мне его и не хочется).Жизнь серая,из года в год ничего не изменяется.Люди злят,раздражают.Ловлю себя на мысли,что начинаю тихо недолюбливать весь свет.На ребенка ору каждый день,а потом реву,так как чувство вины не прекращается,оно идет со мной рука об руку.все время хнычу,обидчива до безумия.В жизни ничего не радует и ничего не хочется.Память ужасная,все время все забываю.Не хочу ни спортом заниматься,ни собой.На работу не могу устроиться,с моим жалким опытом "полгода" меня никуда не берут.Все говорят,что я красива,но мне оченье давно не может показаться на первый взгляд,не могу попосмотреть на себя в зеркало.Понимаю,что я обычная и никчемная.Ноль.Как это ни прискорбно,но в послед мес меня стали часто посещать мысли про то,что я не хочу жить.не могу более.у меня сын и я люблю его более всех на свете,но мне так дурно,что я не знаю как мне из этого выбраться.тупик.Может кто-нибудь сталкивался с этим и выбрался?Помогите
Amjilt.Neeree ch saihan haragddagui l yum baina...
yes http://futbrosi.ru/
harin tiim baigaa biz...
Talgatad: bayarlalaa ho.
Получите мгновенный wmr бонус на свой кошелёк.
Кол-во бонусов не ограниченно
Таблица с формой бонуса в левом нижнем углу
[url=http://igrovieavtomati.org]получить бонус[/url]
бесплатные песни
[url=http://remuz.ru/377-руки-вверх.html]слушать руки вверх[/url]
бесплатная музыка без регистрации
[url=http://remuz.ru/128-каста.html]слушать каста[/url]
Перед вами продолжение игры Battlestations: Midway. Вам предстоит не только учавствовать
в захватывающих и динамичных боях в Тихим океане, но и быть хорошим стратегом ведения и планирования боевых действий.
http://www.poiskmega.ru/games/
Post a Comment