Шинээр гаргаж байгаа хувьцаа гэдэг нь нэг үгээр үйл ажиллагаа нь харьцангүй жигдэрсэн, хойшид улам хөгжин дэвших бололцоотой гэдэг утгаараа хөрөнгийн биржэд хувьцаагаа арилжиж байгаа пүүс компаний хувьцаа юм. Тэдний дотор бизнесийн модел нь олны анхаарлыг татахуйц ирээдүйн загвар байхаар компаниуд болон яг одоо маш хурднаар өсөж байгаа пүүс компаниуд ч их байдаг.
Хувьцааных нь үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй бусад компаниудын хувьцааны үнэтэй харьцуулагддагч, шинээр хувьцаагаа гаргаж(IPO) байгаа компани нь түүх нимгэн, үйл ажиллагааны туршлага бага зэрэг зарим нэг асуудлаас болж хувьцааны үнэ нь харьцангуй багаар тогтоогдох нь бий.
Энэ утгаараа хувьцааны зарлаж байгаа үнээс анхны үнэ нь өндөр байх нь олонтаа ажиглагддаг.
Ойрхны жишээ гэвэл: Монголын Хөрөнгийн Бирж дээр Зоос банк(Одоогийн Төрийн банк) 2006 онд хувьцаагаа гаргасан бөгөөд нэгж хувьцааны зарласан үнэ нь 1000 төгрөг байсан нь 2008 он гэхэд 4000 төгрөг болж байсан.
Гэхдээ Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гаргасан компани цөөхөн, үйл ажиллагааны цар хүрээ ч тийм сайн биш байх.
Монгол улсын хувьд ихэнх компаниуд нь ХХК, болон үйл ажиллагааны цар хүрээ багатай, нэг хөрөнгө оруулагчтай байх нь олонтаа. Мөн хувийн хэвшлийн сектор байгуулагдаад 20-иодхон жилийн нүүр үзэж байгаа. Тиймээс манай компаниуд нь 100, 150 жил, түүнээс ч удаан хугацанд оршин тогтнож дэлхий нийтийг хамарсан глобал корпораци болж чадсан гадаадын том том компаниудтай харьцуулахад хөрөнгийн хувьд ч тэр, бас байгууллагын бүтэц, туулан өнгөрүүлсэн туршлага, түүхийн хувьд ч тэднийг бараадахгүй. Өндөр хөгжилтэй орнууд нь хөгжлийн түүхэн үеэ давж одоо бол харьцангуйгаар тогтворжиж, ЭЗ-ийн өсөлтийн хувь нь ихэвчлэн 1-2 хувь орчим байдаг. Иймд тэнд хөрөнгө оруулалт хийх боломжтой, өсч яваа шинээр хувьцаагаа гаргаж байгаа компаниудыг сонирхох нь их байдаг.
Сүүлийн үед манайд үндэсний гэсэн том компаниуд төрөн гарч, тэд гадаад зах зээлд үнэлүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтын том том пүүсүүдтэй хамтран ажиллаж, хамтарсан компани байгуулан олон улсын хөрөнгийн зах зээл (Хөрөнгийн бирж) дээрээс мөнгө босгож байгаа.
Хувьцааны арилжааны хөгжлийг өнөөгийн технологийн хөгжил, хурд дагалдаж явдаг. Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа нь тогтворжсон өндөр хөгжилтэй орнуудад "Онлайн Брокер Дилерийн Компани"-ууд олноор бий болох болсон. Тэднийг ашиглан хувь хүмүүс хувьцааны арилжаанд оролцох явдал эрс нэмэгдсэнээр шинээр гарч байгаа хувьцааны арилжааг улам сонирхолтой болгосон. Тиймээс ч компаниуд богино хугацааны хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр хувьцааны анхны үнийг нь хурдтай өсөхөөр тооцож тогтоох нь их болж байгаа.
Ихэнх БДК-ууд хөрөнгө оруулагчийн хөрөнгийн байдал, өнөөг хүртэлх хувьцааны арилжаанд оролцож байсан байдал, мэдлэг, туршлага, нөөцийн хүчин чадал зэргийг нэгэн зэрэг харж байж IPO худалдан авах эрх олгодог. Ингэснээр жирийн нөөц бололцоо багатай, туршлага муутай хөрөнгө оруулагчдад барагтай л бол хувьцаа оногддоггүй. Гэвч "Онлайн үйлчилгээ дагнан явуулдаг"БДК болон БДК-уудын "Онлайн үйлчилгээ" нь ихэвчлэн хувьцааг "Бүгд тэгш эрхтэй оролцох" боломжийг нээсэн компьютераар рандомаар сугалуулах аргыг хэрэглэдэг. Ингэснээр мэдлэг туршлага багатай хувь хүмүүст ч шинэ гарч байгаа хувьцааг худалдан авах боломж нээгдэж байдаг.
БДК-уудийн зүгээс: Шинээр IPO хийгдсэн хувьцааны үнэ нь гэнэт өөрчлөгдөх нь элбэг тохиолдоно. Иймд сонирхож буй хувь хүмүүс, пүүс компаниуд нэлээд няхуур хандаж, энэ талаар судалж мэдэх, туршлага хуримтлуулах нь зүйтэй гэж зөвлөдөг юм билээ.

0 comments:
Post a Comment