Thursday, January 1, 2009

Шинэ жилийн мэнд хүргэе

HAPPY NEW YEAR

Шинэ он гарлаа
Шинэ жил ирлээ
Ай хөө шинэ жил минь
Амархан сайн байна уу?



гээд л юу юугүй он солигдож 2008 он тэртээ ард хоцорч хэдийн өнгөрсөн жил болж орхилоо. 2009 он маань бидний урдаа барьсан зорилгын биелэх эхлэл болж сайхан цэлмэг өдрөөр эхэлж байна.
Сэтгэл сэргээд бүхнийг хийж амжуулах хүсэл зориг хэн бүхэнд минь төрөө байхаа.




За тэгээд өнгөрсөн жил ч янз бүрийн юм боллоо доо. Сургуулиа төгсөх гэж хичээгээл явж байтал, магистрын шалгалтаа өгч чадсангүй. Сэтгэл санаа тал дээрээ ч дээш доош савлаад сайхан- муухай ээлжилсэн сонирхолтой жил байлаа. Саарын хажуугаар сайн нь ч бас байсан шүү. Тэр бүх амжилт ч бай, алдаа ч бай миний нэгэн жил байж, одоо ард хоцроод байна даа. Надаас хамааралгүй эргэн тойронд бас янз бүрийн юм болж өнгөрсөн байх юм. Надаас хамааралгүй хэрнээ надад нөлөөлж байгаа болохоор дурьдвал:
Дэлхийд санхүүгийн хямрал газар авч, Лийман ах дүү нар дампуураад эдийн засаг савлаад, Монголд сонгуулийн хямрал газар авч, бусармаг зүйл, хээл хахууль савлаад тоолуурын зүү дээд хэмжээндээ хүрч байх шиг байна. Ядаж байхад газын зурваст галзуу дайн эхэлж өнгөрөгч оны бөгсөнд хонх зүүгээд орхиж байна. Чичрэх нөлөөнд нь баахан иргэд амь алдаж, олон гэр бүлд гуниг гутрал, харуусал дагуулсан өдрүүд үргэлжилсээр.
Арлын Японд ч газар эх биеэ айхавтар шилгээж хэд хэдэн хүнийг өөрийн биедээ шингээн авч, хичнээн олон хүнийг орон гэргүй болгов доо.
Энэтхэг оронд ч алуурчин террористууд ч зүгээр суусангүй, зочид буудлаар галын наадам хийж эрдэнэт хүний ам хэдэн арваараа тэнгэрт халив даа.
Ингээд бичээд байвал 2008 он ерөнхийдөө дэлхий даяар хар мөр үлдээсэн жил гээд хэлчихэд буруудахгүй юм байна дөө.
Энэ жил 2009 он ямар байх бол.
Ээ дээ Эдийн засгийн уналт л биднийг баллах байхдаа. Хөлтэйг нь мөлхүүлж, хөлгүйг нь элэглүүлэх байхдаа.
Ширүүхэн л эхэлж байна. Аварга корпорациуд ажилчдаа халж, эхнээсээ бизнэс ашиг нь алдагдалтай гарна гэсэн тооцоо гараад байна.
Жишээ нь түүхэндээ анх удаа алдагдалтай ажиллана гэсэн тооцоог Тоёота корпораци гаргачаад байдаг. Женерал Моторс гэх мэт нь бүр өнхөрчихгүйхэн үлдэх байгаа.
Манайд гэвэл Анод банк нь савлаад л байгаа. Хэн нэгэн улс төрчийн уур нь хүрвэл бүр тараагаад тавьчиж ч магад.

За даа ингээд дандаа хар юм дурьдаад яахав. Ямар барагдах биш. Бас шинэ он дөнгөж гарч байхад амны билэггүй гэдэг нь гэж хэн нэгэнд хэлэгдэж магад.
Наран үүрд мандан байхад
Сэтгэлд гал байж л таараа
Сэтгэлд нь гал байхад
Сайхан зүйлс болж л таараа
Ингээд миний блогоор зочилдог найзууддаа шинэ жилийн мэндийг хүргэж, та нартаа эрүүл энх, сайн сайхан, ажил, хичээл сурлагын өндөр амжилтыг хүсээд хундагаа өргөе!!!!!!!

4 comments:

Anonymous said...

Setgeld zul baihad Tulgand (Tugaad) gal baij l taaraa gej uu :-) SAihan temdeglel baina, ireh ond saihan saihan buhniig husen yerooye!!!

Anonymous said...

Shine onii mend hurgii. Ireh on buh delhiin ard tumend az jargal belegleh baihoo.

Anonymous said...

Ehnii comment goe ug bna shuu.
Neeree tegj heldeg shdee.
Bugdeeree hicheetsgeeye.

Tugaadaa amjilt

runescape power leveling said...

how can you write a so cool blog,i am watting your new post in the future!